logo
ОХУ, Украины парламентын төлөөлөгчид уулзав

ОХУ, Украины парламентын төлөөлөгчид уулзав

2015/09/18

Улаанбаатар хотноо болж буй ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын чуулга уулзалтын үеэр ОХУ, Украины парламентын төлөөлөгчид хоёр талын уулзалт хийж санал бодлоо солилцов. ОХУ, Украины парламентын төлөөлөгчид Украины хямралаас хойш анх удаа Монголд нэг ширээний ард сууж уулзсан нь онцлог юм.

Энэхүү уулзалтыг ЕАБХАБ-ын Парламентын дарга Илкки Канерва зуучлан зохион байгуулсан байна.  Украины эргэн тойрны асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, Минск хотноо хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд Улаанбаатарт болсон энэхүү  уулзалт  чухал ач холбогдолтой болов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш