Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Үндэстнийг брэндчилэх нь: Онолын ойлголт ба дэлхийн чиг хандлага” сэдвийн хүрээнд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн судлаачдын баг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд илтгэл танилцуулж, мэдээлэл хийв.
Хоёрдугаар хэсэгт “Монгол брэнд: Боломж, бэрхшээл, онцлог” сэдвийн хүрээнд холбогдох салбарын яамд, агентлаг, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Эдийн засгийн форум, СЭЗДС, СУИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөгчид санал бодлоо илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн дүгнэлт хэсэгт “Монгол Улсын гадаад сурталчилгааны цогц бодлого” сэдвийн хүрээнд оролцогчид “Үндэстнийг брэндчилэхийн тулд Монгол Улсын хэрэгжүүлж болох оновчтой бодлого ямар байх”, “Монгол Улсын гадаад сурталчилгааны цогц бодлогын хэлбэр, агуулга, стратегийн тухай санал бодлоо солилцон дүгнэж ярилцав.