Өнөөдөр 08.00 цагаас Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд тусламжийн онгоц өндөр настан, жирэмсэн эхчүүд, хүнд өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлтэй үнээр үйлчлэх аж. Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригт өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлсэн бөгөөд Улаанбаатараас-Баруун-Урт, Баруун-Уртаас Улаанбаатар гэх чиглэлүүдэд сул суудал байгаа учраас хөнгөлөлттэй үнээр зорчих нэг иргэн холбогдохыг санал болгосон байна.