МАХ намын үнэт зүйл Н.Энхбаярын хүчинд О.Ганбат ГЕГ-ын даргаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрлөө. З.Энхболдыг Америк явсан хойгуур нь АН-ынхны урдуур нь орон, энэ албанд гэв гэнэт тавигдчихсан гэдэг. Түүнээс болж З.Энхболд Сайханбилэг хоёр ч сөргөлдөөд авсан сурагтай. Харин тэднийг ингэж хэмлэлдэж байх зуур нь улайдаггүй Ч.Улааны нялх эхнэрийнх төрсөн дүү О.Даваасүрэнг ГЕГ-ын тамгын газрын даргаар дахин томилж О.Ганбат ачийг нь хариулаад амжсан.Түүгээр ч зогсохгүй намынхаа, Улс төрчдийн “”хармааны хуухэлдэй”-нүүдээр багаа бүрдүүлж эхэллээ.
Уул нь ГЕГ-ын шинэ бүтцийг Сангийн шинэ сайд Б.Болор баталж, өгөлгүй О.Ганбатыг нэлээд гүрийлгэсэн. Гэтэл өнөөдрөөс ГЕГ-т бүтцийн өөрчлөлт нэрээр, ээлжит халаа сэлгээ хийж эхлэх гэж байгаа аж. Энэ сургаар ч тэрүү зарим дарга нь сумаа тавьж,ГЕГ-ынхаа дотоод сүлжээгээр дамжуулан, О.Ганбатын “но”-г дэлгэж эхэлсэн гэнэ. 2013 оны 1 сараас 2015 оны 3 сар хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 1168 гаальчдыг сэлгэн ажиллуулжээ. .Ийм сэлгэлт болгоны цаана хуний амьдрал, хувь заяагаар эрх мэдэлтэн, албан тушаалтан хэрхэн яаж тохуурхаж, тоглож шоглож болдгийн тод жишээг шулуухан хэлсэн бөгөөд гаалийн хэмжээнд "хүний нөөцийн бодлого" нь бурэн дампуурчихсан байгааг илчилсэн юм байх. Үүнийг О.Ганбат дур мэдэн хийснийг гаалийнхан бүгд л мэддэг.
Гаалийн байгууллагыг мэргэшсэн, өндөр ёс зүйтэй гаальчид л хөгжүүлнэ. Гэтэл МАХ намын сонгуулийн мөнгийг босголцох боловсон хүчний шахаа гаальд аль хэдийнээ хийгдээд эхэлж байгаа энэ аж. Бүтцийн өөрчлөлт гэдэг хөөрхөн нэр томъёон доор баахан газар хороон дарга нарыг өөрчилж МАХ намынхаа, Нам, намын улстөрчдийн “кармааны хуухэлдэй”-нүүдээ даргаар тавьж гаалийг дахин самрахаар шийдсэн нь тэр бололтой. Тиймээс ГЕГ-т хийгдсэн ээлжит халаа сэлгээний цаана яг юу болж байгааг, хэн хүнийг аль газрын даргаар томилж байгааг үргэлжлүүлэн баримттайгаар хүргэх болно.
Үргэлжлэл бий...