logo
Ховд аймгийн Залуучуудын спортын анхдугаар наадам боллоо

Ховд аймгийн Залуучуудын спортын анхдугаар наадам боллоо

2015/10/05

Ховд аймгийн Залуучуудын холбоо, “Ховддоо сайхан амьдарцгаая” сан хамтран Ховд аймгийн Залуучуудын спортын анхдугаар наадмыг 25-27-ны өдрүүдэд амжилттай  зохион байгууллаа. Уг наадамд 30 гаруй багийн 600 тамирчид оролцож, спортын 3 төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээний нэгдсэн дүнгээр Ховд аймгийн Залуучуудын холбооны дэргэдэх Хууль эрхзүйн салбар хорооны баг тамирчид Тэргүүн байр эзлэн шилжин явах цомын эзэд боллоо.

Мөн наадмын үеэр Ховдын залууст хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг илрүүлэх зорилгоор залуучуудаас судалгаа авч, “Зүрхний наран” хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Ийнхүү залуус зөвхөн спортын тэмцээн зохион байгуулах бус хүн бүрийн сэтгэл шингэсэн хандив цуглуулж Жаргалант сумын Алаг толгой багийн иргэн А.Нэмэхбаярын гэр бүлд тусалжээ. Сумдын төлөөлөл болсон залуучууд цаг үеэ олсон үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулсанд талархаж дараа дараагийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцохоо илэрхийллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш