2015 оны 10 дугаар сарн 9-ны өдөр АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад хүрэлцэн ирэх зочдод үйлчлэх машин, автобус нийлүүлэх асуудлаар хувийн хэвшлийн төлөөлөлтэй ГХЯ-ны Төрийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл Ажлын Албаны дарга Д.Ганхуяг уулзалт хийв.
Зочдод үйлчлэх нийт 330 орчим машин, автобусыг хувийн хэвшлийнхний дэмжлэгтэйгээр тухайлбал, Монголын Автомашины Дистрибьюторуудын гишүүн компаниудын тусламжтайгаар зохицуулах талаар санал солилцов.
Харилцан санал солилцсоны эцэст хоёр талаас тодорхой санал гарган, дахин ажил хэрэгч байдлаар уулзаж, хамтран ажиллахаар боллоо.