Хөвсгөл нутгаас үе үеийн сайхан уран бүтээлчид төрөн гарсаар байна. Тэгвэл уг нутгийн уугуул иргэн жүжигчин, дуучин МУСТА Төмөрбаатарын Галсайхан уран бүтээлээ хийсээр ард түмнээ баясгасаар яваа гэнэ. Т.Галсайхан нь “Кино Урлагийн Дээд Сургууль”-ийн Жүжигчний ангийг амжилттай төгссөн урлагт ээлтэй нэгэн юм. Мэргэжлийн жүжчигчин төдийгүй дуучин, бөх, морь цоллох, шүлэг, ерөөл, магтаал зэргийг сэтгэлд хоногштол уншиж, ямар нэгэн арга хэмжээ хөтлөх гээд бүгдийг цогцлоосон авьяаслаг уран бүтээлч юм.
Олон түмэн МУСТА Т.Галсайханыг “Хөвсгөлийн Галаа” гэх нэрээр андахгүй бөгөөд олон сайхан дуу хуур уран бүтээлээрээ таван удаа тоглолт хийж нутгийн олноо баясгаж байжээ. Түүний дуунуудаас олны сэтгэлп хоногшсон нэлээдгүй олон уран бүтээл бий. Хөвсгөл аймгийн 23 сумыг хоёр тойрч аялан тоглолт хийж байсан урлагт хайртай, урлагаар түмэн олноо баярлуулж баясгаж яваа чөлөөт уран бүтээлч юм. Мөн “Улаан эрэг” МУСК, “Содура” МУСК зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлжээ.
Түүнээс гарсан уран бүтээл бүхэн сэтгэл шингэсэн байдаг нь уран бүтээл бүрээс харж болохоор. Нэг хэсэг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан ч хүсэл мөрөөдлийнхөө дуудлагаар урлаг гэх том салбарт хөл тавьжээ. Ямартай ч уран бүтээлээ хийсээр түмэн олноо баясгаж яваа бие нь жижиг ч бэлчээр нь том МУСТА Т.Галсайхандаа цаашдын уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн