Хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулсан "Төмөр нар" монголын уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ тун удахгүй гарах гэж байна. Энэхүү киноны ерөнхий найруулагчаар Л.Ган-Эрдэнэ, зохиолч продюсер Ж.Буянтөгс, продюсероор П.Бэрхээдэй, С.Орхонтуул ажиллажээ.
Хорих газрын эрээн бараантай амьдралыг харуулсан ч, хүүхэд насандаа гэрэл гэгээтэй сайхан амьдрах хэрэгтэй гэдгийг үзэгчдэд хүргэн, түүнээс ухаарах, амьдралын утга учир, эрх чөлөөний цэнийг илэрхийлэх сонин содон, нэгийг ойлгож хоёрыг тунгаахаар кино болсон хэмээн киноны уран бүтээлчид үзэж байгаа аж.