Хэвлэл мэдээллийн салбарын "Спортын их наадам-2015" сагсан бөмбөгийн тэмцээн 11 дүгээр сарын 7-8-нд болох гэж байна. Тэмцээн Д.Содномзундуйн нэрэмжит Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордонд болох аж Нэгдүгээр байр алтан медаль, цом, өргөмжлөл, нэг сая төгрөг, хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 500 мянган төгрөг, гуравдугаар байр хүрэл медаль, өргөмжлөл, 300 мянган төгрөгийн шагналтай юм байна. Мөн "Шилдэг тоглогч" шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулах ажээ.