logo
Долоон өргийн дараах байдлаар Монголын баг VI байрт явна

Долоон өргийн дараах байдлаар Монголын баг VI байрт явна

2015/11/02

Грекийн Порто Каррас хотноо явагдаж буй өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх  дөхөж байна. Манай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдөж байгаагаас долдугаар тавилын дараах байдлаар охидын 10 хүртэлх насанд Б.Мөнгөнзул тэргүүлж, 8 хүртэлх насанд Б.Энхсаран нар 3 байрт бичигдэж байна.

2015 оны Өсвөрийн Шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7-р өргийн дараахь байдлаар манай шатарчдын онооны жагсаалт

Тодруулбал, хөвгүүдийн 8 хүртэлх насанд тоглож буй Олон улсын шатрын холбооны дэд мастер Л.Очирбат 6 хожилтойгоор 5 дугаарт байрт, охидын 8 хүртэлх насанд ОУШХМ Б.Энхсаран 5,5 хожилтойгоор 3 дүгээр байрт, охидын 10 хүртэлх насанд ОУШХМ Б.Мөнгөнзул 6.5 хожилтойгоор 1 дугаар байрт, дэлхийн аварга Д.Мөнхзул 6 хожилтой 3 дугаар байрт бичигдэж, тэргүүлэгчдийн эгнээнд явна.

Шатарчид нийт 11 өрөг тоглох бөгөөд тэмцээн энэ сарын 6-ны өдөр өндөрлөнө.

ОУШХМ Б.Мөнгөнзул 6.5 хожилтойгоор 1 дугаар байрт бичигдэж байна.

Дэлхийн аварга Д.Мөнхзул 6 хожилтой 3 дугаар байрт бичигдэж тэргүүлэгчдийн эгнээнд явна.

Л.Алтангэрэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш