УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагаас “А” танхимд болно. Тус хуралдаанаар Засгийн газраас 2015 оны аравдугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг тус ус хэлэлцэнэ.