logo
Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо

Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо

2015/11/11

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. 

- Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидал

- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидал Худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг

 - Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр

- Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци хоорондын гэрээ

- Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

- Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

- Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад  Ард Улсын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын санамж бичиг

- Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар хоорондын хэлэлцээр

- Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банк хоорондын хэлэлцээр зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш