logo
Инженерийн шугам сүлжээний талаар  ирсэн санал хүсэлттэй газар дээр нь очиж танилцлаа

Инженерийн шугам сүлжээний талаар ирсэн санал хүсэлттэй газар дээр нь очиж танилцлаа

2015/11/13
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэгийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран Орон сууц нийтийн аж ахуйн газрын ус дулаан дамжуулах төвүүдийн ажилтай танилцлаа.

Энэ үеэр халаалт дулаан, цахилгаан халуун хүйтэн усны талаар иргэд, сургууль цэцэрлэгээс ирүүлсэн санал, хүсэлттэй газар дээр нь очиж танилцаж, айл өрхийн халаалтанд хэмжилт хийж, сургууль цэцэрлэгийн шугам сүлжээний насжилт, доголдол гэмтлийг шалгав.

Мөн халаалт, халуун, хүйтэн ус, бохирын шугам, ус, дулаан дамжуулах төвүүдэд нөөц насос, автомат удирдлагын самбар, ачаалал даах чадвартай цахилгааны тэжээлийн уян кабель, 35 квт-с дээш хүчин чадалтай зөөврийн цахилгаан үүсгүүр болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийннөөцөнд бэлтгэсэн байдал,хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрхэн хангасантай танилцлаа.

Шаардлагатай газруудад мэргэжил аргазүйн зөвлөгөө, хугацаатай үүрэг өгч биелэлтийг нь эргэж хянахаар болов. Харин халаалт, халуун хүйтэн, усны шугамд гэмтэл гарсан газруудыг үзээд шаардлагатай байгууллагуудын инженерийн шугам сүлжээний талаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдтанилцуулахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш