logo
Хэлмэгдсэн монгол иргэдийн хөшөөнд цэцэг өргөв

Хэлмэгдсэн монгол иргэдийн хөшөөнд цэцэг өргөв

2015/11/25

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 11-18-ны өдрүүдэд ОХУ-д томилолтоор ажиллав. 

Энэ үеэр хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалыг хүндэтгэж Москва хот дахь Бутовогийн Коммунарка дахь гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөлөө. Хэлмэгдэгсдийн хөшөөний арчлалт хамгаалалтыг тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хариуцуулахаар хүлээлгэж өгөв.

Хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр баривчлагдан хүргэгдэж, мөрдөгдөн шийтгүүлж хэлмэгдсэн 400 гаруй монгол иргэд байсан бөгөөд тэдэнтэй холбоотой хэрэг материалыг хуулбарлан аваад байгаа билээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш