УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай оронд зочилж байгаа Азийн хөгжлийн банк /АХБ/-ны ерөнхийлөгч ноён Харухико Курода тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсч, хөгжлийн шинэ зааг дээр ирээд байгаа ч бас шинэ сорилтууд тулгарч буйд бид анхаарал тавьж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлах нь улс төрийн байдал тогтвортой байх баталгаа гэж үзэж байгаа. Мөн ирэх оны төсвөө хэлэлцэж батална. Энэ бол иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд голлон анхаарсан тун хариуцлагатай төсөв байх юм. Тус банкны удирдлагууд, мэргэжилтнүүдтэй удаа дараа уулзаж байхдаа ярилцаж тохирсны дагуу макро түвшний бодлого, нийгмийн халамжийн асуудалд анхаарал тавих болно хэмээн УИХ-ын дарга хэллээ.
Мөн тэрбээр АХБ-ны хөрөнгө оруулалт нь ихээхэн үр ашигтай, Монгол орны тухайд үгүйлэгдэж байгаа дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд чиглэгдэж ирсэн, ялангуяа Баруун бүсийн босоо тэнхлэгийн замын хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөнд зөвхөн Ховдынхон төдийгүй баруун аймгуудын ард иргэд талархалтай байдаг. Энэ зам нь бүс нутгийг тэнцвэртэй хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм гэдгийг онцлов.
АХБ Монгол Улстай тогтоосон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн төлөө байгаа, нэг ялангуяа УИХ-ын даргын хэлснээр бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад дөхөм үзүүлэх үүднээс баруун аймгуудын хөгжлийн гарцыг бүрдүүлэхэд анхаарал тавьж буйгаа ноён ерөнхийлөгч онцлоод цаашид Монгол орны дэд бүтцийн салбар, тэр дундаа зам тээвэр, эрчим хүч, усны асуудалд анхаарч хамтран ажиллахаар төлөвлөсөн. Түүнчлэн боловсролын салбарыг хөгжүүлэхэд анхаарна. Цөөн хүн амтай танай орны хувьд хүнээ чадваржуулах асуудал чухал юм гэлээ. Мөн Монгол орны богино хугацааны эдийн засгийн өсөлтийн чиг хандлагын тухайд өнөө жил эдийн засгийн өсөлт 12-13 хувь байх, дараагийн жилүүдэд хоёр оронтой тоо хэвээр хадгалагдах байх гэж төсөөлж байгаа. Эдийн засгийн өсөлтийн тухайд эргэлзээ алга. Харин инфляцийн хувьд энэ жил хоёр оронтой тоонд хүрч, цаашдаа ч ийм хэмжээнд байх төлөв харагдаж байгаа тул юуны өмнө инфляцийг нэг оронтой тоонд барих, валютын ханшийн уян хатан бодлого явуулах нь чухал юм гэдгийг тэрбээр зөвлөлөө.
Shuum.mn