Украйны ерөнхий сайд асан Юлия Тимошенко долоон жил хоригдох ял сонслоо. Шүүгч экс Ерөнхий сайдыг 2009 онд Оросын талтай байгалийн хийн гэрээ байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан байна. Шүүгч Родион Киреев гэрээнээс болж улсын мэдлийн байгалийн хийн компаний алдсан 186 сая долларыг Тимошенко эргүүлэн төлөх ёстой гэж мэдэгджээ.
Харин Улбар шар хувьсгалын удирдагч асан Тимошенко өөрийг нь улс төрийн шалтгаанаар буруутгаж байна гэж хэлсэн байна. Тэрээр ялын эсрэг давж заалдана, Украйн улсын төлөө эцсийн мөчөө хүртэл тэмцэнэ гэдгээ амлажээ
Европын холбоо Украйны шүүхийн шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Украйны шүүхийн шийдвэр нь энэ улсад шударга ёсыг улс төрийн сэдэлтэй яллах ажиллагаагаар хэрэгжүүлж байгааг харууллаа гэж Европын холбооны гадаад бодлого хариуцсан дарга Кэйтерин Эштон мэдэгдсэн байна. Оросын гадаад хэргийн сайд ч Украйны шүүхийн шийдвэрийг шүүмжилжээ.
Шүүх хурал үргэлжлэх үеэр Тимошенкогийн олон мянган дэмжигчид болон эсэргүүцэгчид шүүхийн байрны гадна цуглажээ. Цагдаа нар мөн хамгаалалтанд гарсан байна. Энэ үеэр бага зэрэг зөрчил үймээн гарж, хэд хэдэн хүнийг баривчилжээ.
Шүүгч шүүхийн тогтоолыг ушиж байх зуур Юлия Тимошенко нэр төрөө хамгаалахаар тэмцэж, Европын хүний эрхийн шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. Мөн тэрээр Украйн улс Сталины үеийн дарангуйлал эргэн орсон гэж хэлжээ. Харин шүүгчийг тогтоолоо уншиж дууссаны дараа түүнийг дэмжигчид "ичгүүр" хэмээн хашгирч байсан байна.
Э.АМАР