logo
Э.Ганбат: Макро эдийн засгийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх хэрэгтэй

Э.Ганбат: Макро эдийн засгийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх хэрэгтэй

2015/12/08

Отгонтэнгэр Их сургуулиас хоёр дахь жилдээ "Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам" сэдэвт Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Монгол улсын нийгэм эдийн засагт нүүрлээд буй хямралын учир шалтгааныг олж харан түүнийг хэрхэн шийдвэрлэх арга зам, гарцыг зөв тодорхойлох зорилготой энэхүү хуралд Герман, Солонгос болон Монголын хорь гаруй эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм. Уул уурхайгаас хараат бус, бие даасан эдийн засгийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг судлаачид нэгэн дуугаар зөвшөөрсөн ч их өрийн дарамтнаас хэрхэн гарч, хямралыг даван туулах талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж байлаа. ОТИС, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан тус хуралд “Монгол Улсын эдийн засгийн өсөлтөнд гадаад өрийн үзүүлэх нөлөөлөл, хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Отгонтэнгэр Их сургуулийн багш, судлаач Э.Ганбаттай өнөөгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.

-Өнөөгийн Монголын нийгэм эдийн засгийн байдлыг судлаачийн зүгээс юу гэж харж байгаа вэ?

-Монгол улс одоогийн байдлаар 27,3 тэрбум америк долларын  гэж мэдээлж байна. Энэ өрнөөс яаж гарах вэ гэдэг хамгийн том асуудал үүсээд байгаа юм. Учир нь монгол улс тун удахгүй энэ өрийг  төлж эхлэнэ. Өр гэдэг бол тоон дүн, хүүгээрээ байнга өсч байдаг учраас засгийн газрын тавьсан тэр гадаад өр дээр хүү нэмэгдэнэ. Гэтэл монгол улсын хувьд жилдээ 12 орчим тэрбум америк долларын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мөртлөө түүнээсээ 2,7 дахин их өртэй байна.

-Энэ өрийг төлөгч нь хэн байх вэ?

-Монгол улсын засгийн газар, дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн компаниуд мөн иргэд л төлөх болж байна. Тэгэхээр бидний ирээдүйд энэ өрийн дарамтнаас яаж гарах вэ гэдэг асуудал үүсэх юм. Иймээс хувийн хэвшлийнхэний татвар өсөх  нөхцөл бүрдэж байна. Мөн экспортын орлогоо бүгдийг нь гадаад өрөө төлөхөд зарцуулж таарна. Бас валютын нөөцөө гадаадруу урсгаж эхэлнэ гэсэн үг. Гэтэл бид нарт одоогийн байдлаар эдийн засгийн чадамж байгаа юу гэдэг асуудал хамгийн түрүүнд тулгамдаж байгаа гэж бодон энэхүү “МУ-ын эдийн засгийн өсөлтөнд гадаад өрийн үзүүлэлт нөлөөлөл, хандлага” гэдэг илтгэлээ бэлдсэн.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш