Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр үдээс өмнө Улс төрийн намын тухай хуулийн төслөөр улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзан ярилцаж санал бодлоо хуваалцсан билээ. Уг уулзалтад хүндэтгэх шалтгааны улмаас МАН-ын удирдлага оролцож амжаагүй юм.
Өнөөдөр үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нартай уулзаж Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон сонгуулийн автоматжуулсан системийн талаар ярилцлаа.