logo
Рашаан хот өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Рашаан хот өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ

2015/12/25

Энэ сарын 19-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хянган аймгийн Рашаант хотод Монгол, БНХАУ-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааны уулзалт, Цасны баярын арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Монголын зураачдын холбоо, тур оператор компаниуд болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцоод иржээ.

Рашаант хот нь манай улсын Дорнод аймагтай хил залгаа оршдог, хоёр улсын Сүмбэр-Рашаант хилийн боомтоос 45 км зайтай оршдог байна.  75 төрлийн халуун, хүйтэн рашаанаараа улсдаа алдартай энэ хот 31 аялал жуулчлалын компанитай бөгөөд зуны улиралд дотоодын хоёр сая дөрвөн зуун мянган жуулчин эрүүл мэндийн аяллаар хүлээн авдаг байна.

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хянганы нураанд байрлах тус бүс нутаг аялал жуулчлалыг улирлын хамаарлаас гаргаж өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Өвлийн цас, мөсний баярыг жил бүрийн 12 дугаар сард хийдэг болсон аж. 2015 оны Цасны баяр, халуун рашааны аялалд оролцохоор БНХАУ-ын бүх мужийн аялал жуулчлалын маркетинг хариуцсан ажилтнууд, хөрш орны төлөөлөгчид ирсэн байв. Улаанбаатар-Рашаан чиглэлд анх удаа өвлийн шууд нислэг үйлдэгдсэнээрээ энэ удаагийн аялал онцлог байлаа.

Өвөл, зуны шууд нислэгээр дамжуулж Рашаан хотод ирсэн жуулчдыг Улаанбаатар хотоор аялуулах томоохон боломж байгааг талууд онцолж байсан юм. Монгол Улсаас Хянган мужийн Хайлаар хотод Консулын газар ажиллаж байгаа билээ.

78155_149040

 78155_149041

78155_149042

78155_149043

78155_149044

78155_149045

 

78155_149046

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш