logo
“Монгол хэлний их тайлбар толь”-ийн нээлтийн ёслол болно

“Монгол хэлний их тайлбар толь”-ийн нээлтийн ёслол болно

2015/12/28

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор  Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монгол хэлний толь бичгийн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжил, хувьсал, шаардлагад нийцүүлж “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн өргөн түмэндээ барьж буй билээ.

Уг mongoltoli.mn / монголтоль.мон -ийн нээлтийн ёслол өнөөдөр 14.00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.

Нийт 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй хоршоо үг, холбоо үг, хэлцийг багтаасан “Монгол хэлний их тайлбар толь”-иос Та сонирхсон үгийнхээ утгын тайлбар, утгыг нэмэн тодруулсан утга зохиолын жишээ, монгол бичгийн бичлэгийг харж, утга зохиолын хэлний зөв дуудах зүйд нийцсэн дуудлагыг сонсох юм.

Мөн уг толь дахь үгсийн утгыг нэмэн дэлгэрүүлэх, өөрийн нутгийн аялгууны өвөрмөц нандин үгс, холбогдох мэргэжлийн нэр томьёо, шинэ үгийг утгын тайлбар, жишээ, зургийн хамтаар толийн санд нэмэн оруулах бүрэн боломжтой. Ингэснээр дурын уншигч монгол хэлнийхээ хайсан үгийн утгыг хуудуугүй зааж өгдөг “нэгдмэл тайлбар толь”-ийг хамтдаа бүтээх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш