logo
Өнөөдрийн зурхай /2016.01.27/

Өнөөдрийн зурхай /2016.01.27/

2016/01/27

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 18. Буд гараг.   Бага морь одтой, 8 цагаан мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. 

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Гэмших эвлэрэх захирагдах өдөр. Сүмд очих оюун санааны төвшнөө дээшлүүлэх, бие махбодио ариусгахад таатай өдөр. Гэр орны ажилдаа анхаарал тавь. Мартагдсан найз нөхөд хамаатнуудаа эргэ. Буруугаа хүлээхэд өлзийтэй сайн өдөр байна. Сексийн харилцааг эрс хориглох хэрэгтэй. Ирэх долоо хоногт хайр дурлал болон янаг амрагийн холбоо үүсэх учраас юу хүсч байгаагаа зөв тодорхойлоорой. Таатай боломж гарч ирж таны амьдралыг өөрчилж магадгүй.


Үхэр (4/20-5/20)

Таны гэрлэн бүрхүүл ба бусдад нөлөөлөх чадвар хүчтэй байна. Сүүлийн үеийн зарим таагүй явдлууд таны оюун санааг нэлээд муутгасан байх магадлалтай. Тэсвэр хатуужилтай бай. Удахгүй таны бодож байсан бүхэн биелэлээ олно. Өнөөдөр хувийн амьдралдаа амжилт олох нь эргэлзээтэй байна. Оройдоо элдэв зүйлд санаа зоволгүй тайван амрахыг хичээ. Унтахын өмнө хэт их шингэн уухгүй байхыг зөвлөе. Таны нойрыг хулжааж буй зүйлийнхээ тухай нэгийг эргэцүүлэн бодох хэрэгтэйг сануулж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Тохилог байшин, дотны хүмүүс тань, таны аз жаргалын гол эзэд юм. Өнөөдөр хайртай нэгнээс хатуухан үг сонсох хэдий ч таны төлөө хэлж байгааг нь ойлгох хэрэгтэй. Сэтгэлийн сөрөг хөдөлгөөнийг сайтар хянаж, тэсвэр тэвчээртэй байгтун. Амьдралын илүүдэл энерги нь ажил мэргэжлийн болон найз нөхдийн харилцаанд, бүр цаашлаад таны цаашдын хувь заяанд сөргөөр нөлөөлнө. Гэнэтийн орлого болон гайхамшигт санаа орж ирж мэднэ. Эрсдэлтэй алхам хийж азаа туршсанаар түүнээс гарах үр дүнд та гундуухан байх болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Танд тулгараад буй асуудлууд их уйтгартай санагдаж эхэлнэ. Гэхдээ та өнөөдөр ямар нэг сайн мэдээ сонсох болно. Хэрвээ сайн бодвол энэ бүх асуудлууд их энгийн зүйл болохыг мэдэх болно. Шинээр бичиж эхэлж буй хүмүүс хэвлэлийн газраас сайхан мэдээ сонсох бөгөөд ажилдаа урам зоригтой байх болно. Уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ олон нийтэд танилцуулах боломж гарах бөгөөд нэмэлт орлого олохын тулд хүмүүст хичээл заах бололтой. Мөнгө олох бодол таныг бүрэн эзэмдэх бөгөөд удаан хугацаанд төлөвлөж байсан ажил бүтэх тийшээ хандана.


Арслан (7/23-8/22)   

Хамт олноороо гүйцэтгэх ба олон нийтийн үйл ажиллагаанд тохиромжтой өдөр. Дотны хүмүүстэйгээ харьцах харьцаа бүрэн ойлголцолд хүрнэ. Ганц бие энэ ордныхныг богино хугацааны шинэ уулзалт хүлээж байна. Гэр бүлийн харьцаа нөхөрсөг, дулаан байна. Ахимаг настай эцэг, эх, хамаатнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавь. Энэ орой гадуур зугаалах гэсний хэрэггүй. Оройг гэртээ гэр бүлээрээ өнгөрөөхийг эрмэлз.


Охин (8/23-9/22)   

Худал хуурмаг, бүтэшгүй хоосон мөрөөдөл өдөөн хатгалга, уруу татагдахтай холбоотой өдөр. Өнөөдөр таны итгэмтгий байдал таныг бусдаас хараат байдалд оруулна. Ийм байдал нь албаны болон гэр бүлийн харилцаанд ч нөлөөлнө. Хүнд хэцүү сорилтууд болох магадлал өндөр байна. Та нарын зарим нь харилцааныхаа талаарх бодит байдалтай нүүр тулж урт хугацааны амлалт өгөх үү эсвэл салах уу гэдгээ шийдэх хэрэгтэй ч байж болох юм.


Жинлүүр (9/23-10/22)   

Үдээс хойш урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал үүсэх, цаг тутам төлөвлөгөө өөрчлөгдөх, байнгын түншүүдтэйгээ муудалцах магадлалтай. Таны амьдралын хэв маяг эмх замбараагүй болно. Өнөөдөр та санхүүгийн асуудалд эрсдэлтэй алхам хийхээс татгалзаарай. Учир нь та санхүүгийн асуудалд нэлээд гap сул байна. Ямар нэгэн шийдвэр гаргах бол түргэн тавьтаргүй зан бүү гаргаарай. Ойр дотны хүмүүстэй үл олйголцох байдал үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв асуудал үүсгэвэл асуудал эсрэг талд тань гарна. Бизнесээ цэцэглүүлэхийн тулд хатуужилтай, буулт хийх чадвартай, уян хатан, төвийг сахисан байр суурь баримтал.


Хилэнц (10/23-11/21)   

 Эргэлзээгүй хамгийн сайн цаг үе иржээ. Хувийн амьдрал харилцаа холбоо, санхүү, мэргэжлийн үйл ажиллагаанд амжилт авчрах өдөр. Гол нь олдсон боломжийг зөв ашигла. Зээл өгч, шуудангаар илгээмж явуулж, хэлэлцээ хийж болно. Хайрын харилцаа энэ үед гүнзгийрч тааламжтай үедээ ирнэ. Гэрээслэл, захиа үлдээхэд сайн өдөр. Та амьдралаа өөрчлөхийн тулд хамтын зорилгоо хэрэгжүүлж эхлэх цаг нь болжээ. Та хэт их өөртөө бардаж болохгүй.


Нум (11/22-12/21)   

Өнөөдөр ямар нэг асуудал буруу тийшээ эргэнэ. Хэрвээ та тийм ч их үр дүн хүлээгээгүй байгаа бол энэ танд тийм ч муу санагдахгүй. Өөрийн бодол мэдрэмжээ нууцлах хэрэгтэй бөгөөд буруу үед буруу үг хэлж, нууцаа алдахаас сэрэмжил. Хамт ажилладаг хүн тань танд таагүй хандсан ч зүгээр л тоохгүй орхи. Хэрвээ бүх асуудал овоороод байвал жаахан амсхий. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах юмуу эсвэл өдөр хэсэгхэн зуур амарч, сэтгэл сэргээх зүйл хий. Компьютер болон машинтай холбоотой асуудал үүснэ.


Матар (12/22-1/19)   

Мэргэжлийн салбарынхан өнөөдөр өөрийн хийсэн зүйлийнхээ гавьяа шагналыг хүртэх бөгөөд үүнд та маш ихээр урамших болно. Та шаргуу хөдөлмөрлөх ба таны ажлын үр дүн сэтгэлд тань нийцэж, санхүүгийн байдалдаа ихээхэн хэмжээний орлогыг авчрах болно. Харин эрэгтэйчүүд шарсан хуурсан хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэйг одод сануулж байна. Энэ өдрийн эхэлсэн хайр насан туршийн мөнхийн хайр байна. Сайхан хайр олдвол түүнийг алдаж болохгүй.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр маш сайхан танилуудтай болж ажилдаа маш их амжилт олно. Хэрвээ урьд долоо хоногт ажил дээрээ бусадтай муудалцсан бол энэ таатай үеийг ашиглан удирдах байр сууриа бэхжүүл. Хайрттайгаа муудалцсан тань бодит байдлаас ч дор харагдаж мэдэх тул одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг таниас хүсье. Сорилт, өөрчлөлтүүдтэй өөрийнхөө чадлаараа нүүр тул. Эцсийн эцэст эрх чөлөө, оюун санааны амар амгалан байдал эргэн ирнэ..


Загас (2/19-3/20)

Ямар ч ажилд саармаг өдөр. Ахуйн жижиг асуудлуудыг хөөцөлдсөнөөр өдөр өнгөрснийг ч анзаарахгүй. Урсгалын дагуу тайван хөв. Их ажлын хажуугаар амрах цаг заавал гарга. Таны хамтрагч болох сонирхолтой хүмүүстэй таарна. Бичиг баримт, мөнгө тооцоо, гарын үсэг зурахдаа онцгой анхаар.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш