Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Үүнд:
-
Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
-
Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах асуудлаар санал авах, саналын хайрцаг байрлуулах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 10.00 цагаас дүүргүүдийн Иргэний танхимд;
-
Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
-
“Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.