logo
2016 онд эмнэлгийн тоног төхөөрөмжид чиглэсэн кибер халдлага нэмэгдэнэ

2016 онд эмнэлгийн тоног төхөөрөмжид чиглэсэн кибер халдлага нэмэгдэнэ

2016/02/18

Хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд онлайн аюулгүй байдлын асуудлаар ихээхэн ахиц гаргаж байгаа. Гэвч 2014-2015 онд кибер гэмт хэрэгтнүүд интернэтэд холбогдсон эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн эсрэг чиглэсэн халдлага хийх хандлага ажиглагдах болжээ. Энэ талаар судалгаа, зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг "Forrester" компанийн саяхан гаргасан тайланд эмнэлгийн тоног төхөөрөмж дэх "Ransomware" нь 2016 онд хамгийн ихээр илэрнэ гэсэн таамаг дэвшүүлээд байна.

Ингэснээр зүрхний аппарат, инсулины шахуурга зэрэг эмнэлгийн төхөөрөмжүүдийн аюулгүй байдалд заналхийлэл үүсч, хүмүүсийн ашиглаж буй төхөөрөмжүүд аюултай бас хамгаалалтгүй болно. Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид тэдгээрийн аюулгүй байдлыг хангах арга замыг гарцаагүй авах нь ойлгомжтой ч "Чухам хэр хурдан хэрэгжүүлэх вэ?" гэдэг асуултын хариулт тодорхойгүй хэвээр үлдэж байна.

Тэгвэл "Ransomware" гэж юу вэ."Ransomware"-ийн үндсэн зарчим бол их энгийн бөгөөд таны компьютерт зүсээ хувилган "email attachment" хэлбэрээр ирнэ. Та түүнийг санамсаргүйгээр нээх үед компьютер дээрх файлуудыг "encrypt" кодлон түгжиж та хэрэгцээт файлуудаа нээх боломжгүй болдог. Энэхүү вирус нь дараа нь өөрийгөө устган хэрэглэгч нарт тэдний мэдээлэл барьцаанд орсныг хэлж, тодорхой төлбөр төлсний дараагаар суллагдах гэсэн болзол тавьдаг бөгөөд төлбөрийн тухайд голдуу 300 евро байдаг аж.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн (жишээ нь: компьютер) хэвийн үйл ажиллагааг өөрчилж,  зохих ёсоор ашиглах боломжгүй болгодог хортой үйл ажиллагаа хэмээн ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд "Wimdows" үйлдлийн системтэй машинуудад болон "Android" төхөөрөмжүүд дээр "Ransomware" халдлагууд ихээхэн гарсан байна.

Зөвхөн АНУ-д 2014 оны дөрөвдүгээр сараас 2015 оны зургаадугаар сар хүртэл компьютерийн "Ransomware" халдлагууд 18 сая долларын хохирол учруулжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш