Монголын рок, поп урлагийхан Б.Энхлэн охины төлөө сайн үйлсийн аянд нэгдлээ. Б.Энхлэн охин одоо дөрвөн сартай бөгөөд нүдний хорт хавдартай болох нь тогтоогджээ. Энэхүү өвчнийг Солонгос улсад эмчлэгдэх боломжтой гэж хариу гарсан ч хагалгааны зардал 160 сая төгрөг болох учир охины аав ээж ийнхүү олон түмнээсээ хандивын гараа сунгахыг хүссэн билээ.
Тэгвэл Монголын урлагийн үе үеийн шилдгүүд нэгдэж Б.Энхлэн охинд тусалхаар "Ааваа ээжээ энийг хардаа" хандивын тоглолтыг зохион байгуулахаар боллоо. Тоглолт гуравдугаар сарын 11-ны 19:00 цагт UB Palace-ын концертын их танхимд болох юм байна. Сайхан сэтгэлд Монголчууд та бүхнийг Б.Энхлэн охинд амьдрал хайрлаж "Ааваа ээжээ энийг хардаа" хандивын тоглолтыг үзэхийг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88000725, 99701888, 88001999 утаснаас дэлгэрэнгүй авах боломжтой
www.Urlag.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.