Дэлхийн Монголчууд Глобал сангаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр Чингис зочид буудалд 15:00 цагт нээлтээ хийнэ.
Монгол, Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриад улсуудын шилдэг шатарчид "Монгол Туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн"-д өрсөлдөнө.Наадамд Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриадын шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчид, монголын шилдэг 4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин оролцон, нийт 7 өргийг тойргийн журмаар тоглож шилдгээ тодруулна. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна.
Алтан медалийн эзэд 9 сая төгрөгийн эзэн болох бол мөнгөн медалийн эзэд 5 сая төгрөг, хүрэл медалийн эзэд 3 сая төгрөг өргөмжлөл гардан авна. Түүнчлэн дөрөвдүгээр байр 2 сая төгрөг, тавдугаар байр 1.7 сая төгрөг, зургаадугаар байр 1.5 сая төгрөг, долоодугаар байр 1.1 сая төгрөг, наймдугаар байрт шалгарсан тамирчин тус бүр 700 мянган төгрөг, өргөмжлөл гардан авах юм. Энэхүү тэмцээний шилдгүүд энэ сарын 20-нд тодрох бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохиогдох юм.