logo
Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороос мэдэгдэл гаргалаа

Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороос мэдэгдэл гаргалаа

2016/03/17
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороос 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр С1 телевизээр гарсан сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн “Цензүргүй яриа” ярилцлагын нэвтрүүлэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

Шууд дамжуулсан ярилцлагад оролцсон “TSEREN TOURS” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор нь Мүүний урсгал шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жагсаалтыг танилцуулахдаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг дурдсан нь үнэнд үл нийцэх бөгөөд тус байгууллага нь энэ шашны гаж урсгалтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагааг зохион байгуулж байгаагүй, огт холбогдолгүй болохыг мэдэгдэж, дэлгэрэнгүй тайлбар хийлээ.

Мэдэгдлийг албан бичгээр “Цензүргүй яриа” ярилцлагыг нэвтрүүлсэн С1 телевизийн захиргаа, ярилцлагад оролцсон “TSEREN TOURS” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор нарт хүргүүлсэн болно
гэж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай төвөөс мэдээллээ.

Жич: Мэдэгдлийг бүрэн эхийг доорхи зургаас харна уу

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш