Монгол Улсын Засгийн газрын энэ оны 17 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
№ |
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн
|
1 |
Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай*
|
Л.ПҮРЭВСҮРЭН
|
2 |
Протокол батлах тухай (Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар)
|
Л.ПҮРЭВСҮРЭН
|
3 |
Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай
|
Л.ПҮРЭВСҮРЭН
Р.БУРМАА
|
4 |
Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, М.Энхболд нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
|
Д.ДОРЛИГЖАВ
|
5 |
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явуулах тухай
|
Д.ДОРЛИГЖАВ
|
6 |
Тогтоол хүчингүй болгох тухай болон төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай* (Засгийн газрын 2002 оны 174 дүгээр тогтоол)
|
Б.БОЛОР
|
7 |
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2001 оны 134, 2013 оны 38 дугаар тогтоол)
|
Б.БОЛОР
|
8 |
Цаг уур, орчны шинжилгээний салбарын техник, технологийн шинэчлэл, сүлжээний өргөтгөлийн талаар авах зарим арга хэмжээний тухай
|
Н.БАТЦЭРЭГ
|
9 |
Хуулийн төсөл эгүүлэн татах тухай (Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай)
|
Р.БУРМАА
|
10 |
Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай
|
Г.БАЯРСАЙХАН
|
11 |
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоол)
|
Г.БАЯРСАЙХАН
|
12 |
Бусад асуудал*
|
Ч.САЙХАНБИЛЭГ
|
Танилцуулах асуудал
|
||
13 |
Хүний эрхийн зөвлөлийн чуулганд оролцсон талаар
|
Л.ПҮРЭВСҮРЭН
|
14 |
Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар
|
Д.ДОРЛИГЖАВ
|