logo
Зам, тээврийн сайд М.Зоригт БНСУ-д ажлын айлчлал хийж байна

Зам, тээврийн сайд М.Зоригт БНСУ-д ажлын айлчлал хийж байна

2016/03/25

Монгол сандалтайгаа БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа Зам, тээврийн сайд М.Зоригтыг Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын Ерөнхийлөгч болон бусад төлөөлөгчид хүндэтгэл үзүүлж, оройн зоог барьсан байна. Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны II хуралдааныг даргалж байна.

Энэхүү II хуралдаанаар хоёр орны эдийн засаг, зам тээвэр, уул уурхай болон бусад салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэл дүгнэлт өгч, хамтарсан хорооны анхдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлсэн ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч, Монгол улсын бүтээн байгуулалтын төслүүдэд БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалтуудыг татах, дэвшилтэт техник технологиудыг нэвтрүүлэх, эдийн засгийн бодитой хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хөгжүүлэхэд чиглэсэн байна.

Хуралдааныг Монголын талаас Зам, тээврийн сайд М.Зоригт, БНСУ-ын талаас Гадаад хэргийн дэд сайд Жу Тэ Ёль удирдаж байна. Хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан нь хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм байна.

Монгол улсын зам, тээврийн салбараа удирддаг сайдын хувьд М.Зоригт өөрийн давуу талаа ашиглан төмөр замын салбарын бүтээн байгуулалт, авто замын төлбөр хураах цахим систем нэвтрүүлэх төсөл, хоёр орны агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд гэсэн асуудлаар түлхүү анхаарал хандуулан санал солилцохоос гадна уул уурхай, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр ярилцлаа.

Б.Гэрэл

PHOTONEWS.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш