УИХ-ын дарга З.Энхболд 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Тус ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд:
- Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
- Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
- Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.
УИХ-ын ээлжит бус чуулганы үйл ажиллагааны хуваарь
Өнөөдөр 09.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа болно.
НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
- Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
- Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
- Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
- Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/.
2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
14.00 цагаас:
-
Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганы хаалт.