logo
Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт эхэлнэ

Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт эхэлнэ

2016/04/21

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд болох энэхүү Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Уулзалтад дэлхийн 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч, хоёр олон улсын байгууллагын төлөөлөгч оролцоно.

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох бөгөөд хамгийн эхнийх нь Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Уг уулзалт нь Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Уулзалт нь өөрийн хурлын дэгтэй бөгөөд уулзалт бүр тодорхой сэдвийн хүрээнд нэгээс хоёр өдөр үргэлжилдэг. Нэгдсэн хуралдаанаас гадна салбар хуралдаанууд эдийн засаг, улс төр, нийгэм-соёл гэсэн АСЕМ-ын үндсэн гурван тулгуур чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хэлбэрээр явагдаж, санал дүгнэлтээ гаргаснаар нэгдсэн хуралдаандаа оруулдаг. Ингээд нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Тунхаглал гаргадаг бөгөөд уг тунхаглал АСЕМ-ын хурлын баримт бичигт тусгалаа олдог байна.

Тус хурал нь олон нийтэд нээлттэй явагддаг учраас хуралдаануудыг youtube хуудсаар шууд дамжуулах бөгөөд гар утасны АСЕМ 11 гэсэн нэртэй аппликейшнийг ажиллуулж байна.

Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын оролцогчдоос ярилцлага авах цэг

Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын оролцогчдоос ярилцлага авах цэг

Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын оролцогчдоос ярилцлага авах цэг

 Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийн өрөө

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш