logo
АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

2016/04/21

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 23 дугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 20-нд Төрийн ордонд болж, уулзалтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын нэгдсэн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, эцэслэн баталлаа. Мөн АСЕМ-ын 20 жилийн ойн дурсгалт хөшөө байгуулах эрх олгох болон гадаадын зочид төлөөлөгчдөд зориулж Улаанбаатар хотын мэдээллийг багтаасан гар утасны аппликейшн гаргах тухай асуудлыг хэлэлцээд холбогдох дэд ажлын хэсгээр нарийвчлан хэлэлцүүлэхээр шилжүүлэв.

Түүнчлэн АСЕМ-ын дээд хэмжээний 200 гаруй зочин байрлах “АСЕМ вилла” хотхоны үйлчилгээний  төсөв, зочид төлөөлөгчдөд өгөх бэлэг дурсгалын санхүүжилт зэрэг мэдээлэлтэй танилцаад, Сангийн яамаар хянуулсны дараа батлахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд Турк улсын Засгийн газраас үзүүлэх техникийн буцалтгүй тусламжийн асуудлыг хэлэлцэж, нягталж шалгасны эцэст дахин хэлэлцүүлэхийг Хууль зүйн яаманд үүрэг болгов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш