Оросын Холбооны Улсын Санкт Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотод энэ сарын 24-29-ний өдрүүдэд болж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод Санкт-Петербург хотын Соёлын хорооны нэгдүгээр орлогч А.Н. Воронко тэргүүтэй урлаг, соёлын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр төлөөлөгчид НИТХ-ын дарга Д.Баттулга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нартай уулзаж хотуудын хамтын ажиллагааны талаар санал солицлоо.
Мөн Санкт-Петербуг хотын соёлын өдрүүдийн хүрээнд түүхэн ховор сонин зургуудыг багтаасан Төв-Азийн экспедицийн 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн “Нүүдэлчин Монголчуудын ном - Цаг хугацаа орон зай дахь аялал” нэртэй сонирхолтой үзмэрүүдийн нээлт болно. Түүнчлэн Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Санкт Петербургийн Опера хөгжмийн театрын тоглолт болох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.