logo
Намын залуучууд сонгуульд бэлэн үү

Намын залуучууд сонгуульд бэлэн үү

2016/05/09

УИХ болон НИТХ-ын сонгуульд оролцохоор 13 нам, хоёр эвсэл хүсэлтээ илэрхийллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн нам, эвслүүдэд нэр дэвшигчээ сонгохдоо хууль тогтоомжид заасан шаардлагыг мөрдөж ажиллахыг хүсч, зөвлөмж хүргүүлж. АН, МАН-ынхан хуралдаж нэр дэвшигчдээ тодруулж байгаа энэ өдрүүдэд намуудын дэргэдэх байгууллагууд хөл хөдөлгөөн ихтэй байна.

Харин аль намаас хэн хэн сонгуульд өрсөлдөх, нийгмийн идэвхитэй, дийлэнхи хэсгийг бүрдүүлдэг залуусын төлөөллүүд нийгэм, улс төрийн ямар чиг баримжаатай бодлого явуулж байгаа талаар сонирхьё.


АЗХ - Ардчилсан Залуучуудын Холбоо

Ардчилсан Залуучуудын Холбоо нь улс төрийн идэвхитэй үйл ажиллагаагаараа ялгардаг. АН-ын залуусын нэгдэл болсон энэ байгууллагаас 2016 оны УИХ, Аймаг Нийслэлийн хурлыг сонгодог ээлжит сонгуульд оролцох ажлын хүрээнд байгуулагдсан штабыг Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хууль, эрх зүйн магистрант Ж.Сугарсүрэн удирдахаар болсон байна.

Ардчилсан Нам 2016 оны сонгуулийн бүх шатанд залуусын оролцоог бүрэн дүүрэн хангаж ажиллах, залуу үеэ дэмжих, ачаа үүрүүлэх хэрэгтэйг сануулж, санаачилга болгон, гар бие оролцож ажиллахыг намын залуучууддаа уриалдаг Ж.Сугарсүрэнг штабын даргаар ажиллах болсонд Ардчилсан намын дэмжигчид төдийгүй АЗХолбооны залуус тун баяртай байна.

Эрх баригч намын штабыг удирдах хүний нэр Ардчилсан Залуучуудын Холбооноос тодроод байгаа энэ үед тус холбооны ерөнхийлөгч Б.Баттүвшинг холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгсөн гэсэн албан бус мэдээлэл байна. Б.Баттүвшин нь 2014 оноос АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд АН-ын эрх барьж байгаа хугацаандаа Ардчилсан залуучуудын байгууллагыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоог нэмэгдүүлэх, АН-ын залгамж халаа болсон залуусын идэвхи санаачлагыг тодорхой олон улс төрийн акцыг холбооныхоо хамт олонтой хамтран чадварлаг хэрэгжүүлж ирсэн байдаг.

НАМЗХ – Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо

Харин МАН-ын залуусын хувьд өнгөрсөн намар болсон удирдах дээд байгууллагын хурлаа хийсэн ч эхлэхээс дуусах хүртэл “ардын” болон “ноёдын” гэсэн хоёр хэсэгт хуваагдан удтал зөрчилдсөн. Энэхүү зөрчилдөөн Холбоондоо харьяалагдах “Насны хязгаар”-ын маргаанд цэг тавьснаас хойш нам жим болоод байгаа. Үйл ажиллагааны хувьд ч байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй болсон, сураг ажиг тавих нь ээ Намын Удирдах зөвлөлөөс Залуучуудын байгууллагаа нэг их дэмжихээ байсан гэх.

2012 оны 8 дугаар сард Нийслэлийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяртай өрсөлдөж ганцхан хүний саналаар сонгогдсон бас л залуучуудынхаа хүчээр намын хороогоо даргалах болсон хүн бол Н.Сундуй.

Нийслэлийн Газрын Албанд даргаар ажиллаж байсан тэрээр ойрмогхон телевизээр Ерөнхий сайд асан С.Баяртай хамтран Монгол Улсаа хөгжүүлэх болсон, өмнө хийж байсан алдаагаа олж харсан, одоо дахин алдахгүй байх талаар залуустаа амлан суугаа харагдсан. Ер нь түүнийг намын нөхөд нь залуустай гэхээсээ дээд удирдлагуудтай илүүтэй ажиллах бодлого барьдаг гэж үздэг. Тус холбооны тухай бас нэгэн маргаан нийтийн сүлжээнд гараад байгаа нь НАМЗХ-оос ирэх сонгуульд нэр дэвшигчдийнхээ 20-иос багагүй хувьд 30 хүртэлхи насны залуусыг өрсөлдүүлэх ёстой гэсэн бас нэгэн насны хязгаартай холбоотой маргаан юм.

Сонгууль ил далд бүх хэлбэрээр өрнөж байгаа энэ үед Намын залуучуудаар ийм сонинтой байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш