logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотод ажиллаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотод ажиллаа

2016/05/16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнгөрсөн Ням гарагт Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажиллаж байна. Төрийн тэргүүнийг Дархан хотод хүрэлцэн ирэхэд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нарын зэрэг орон нутгийн удирдлагууд угтан авч мэндчилэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотод ажиллах хугацаандаа Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “Дархан -50 жил” цэцэрлэгт хүрээлэн цогцолборт мод тарилаа. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Залуучууд” театрт Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөлд 2009 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж ирснээс хойш өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан танилцуулах уулзалт хийж,  дараа орон нутгийн телевизээр шууд ярилцлага өглөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш