Монголын цирк болон хошин урлагийн нэрт төлөөлөгч Т.Латиф агсны уран бүтээлийг мөнхжүүлэх зорилготой “Латиф” сан байгуулагдсан юм. Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгссөн, хүнгэнэсэн дуутай, өвөрмөц царайтай хүү Драмын театрын тайзнаас эхлээд циркийн хөх асарт олон сайхан дүрийг бүтээж үзэгч олныг байлдан дагуулж явлаа. Түүний бүтээсэн “Ээдрээ” жүжгийн доголон Дорлиг, “Арын албаныхан” жүжгийн Багабанди, “Эхийн тал” жүжгийн Шалма гээд л нэрлэх аваас дэндүү олныг энд дурдаж болох аж.
Ийм л нэгэн авьяаслаг жүжигчин агсны тухай дурсамжит телевизийн тоглолт зургадугаар сарын 10-нд “UB Place”-ийн концертын их танхимд болох гэж байна.
...Авьяастай хүмүүс орчлонд олон ирж
Агуу хүмүүс харин тусдаа ирдэг... гэдэг.
Өдгөө ч үзэгчдийн зүрх сэтгэлд тод үлдсэн "Бугуйн цаг минь чаг чаг хийнэ, Борхон зүрх минь түг түг хийнэ" -ийн эзэн өнөө жил 70 нас хүрч байгаа юм.
П.УНДРАА