Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлогтой өрхийн хүүхдүүд, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилчдын 2200 хүүхдэд зориулсан “Баясгалантай багачууд” урлагийн тоглолт Монголын хүүхдийн ордонд өчигдөр боллоо. “Баясгалантай багачууд”-ын төлөөлөлд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.Буяндалай, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга. Я.Байгальмаа нар бэлэг гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.