logo
Хос морьтой нэр дэвшигчид Баянзүрхчүүд сайтай байна

Хос морьтой нэр дэвшигчид Баянзүрхчүүд сайтай байна

2016/06/12
УИХ-ын сонгуулийн 51 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Р.Булгамаагийн сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр морин цагт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд боллоо. Сурталчилгааны нээлтэд ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарын хүмүүс оролцож, хүрэлцэн ирсэн Баянзүрхчүүдэд хандан боловсролтой, эрч хүчтэй, зорьсон үйл хэрэгтээ тууштай зүтгэн хүрдэг Р.Булгамаа “ирэх сонгуулиар тодрох УИХ-ын гишүүд дунд байх мэргэжлийн хуульчдын нэг нь гарцаагүй мөн юм шүү” гэдгийг хэлсэн юм.
Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн, идэвхтэн сонгуультан, дэмжигчид нийлсэн 1000 орчим хүн цугларч, нэр дэвшигч Р.Булгамааг халуун дотнон алга ташилтаар угтан авсан. Нэр дэвшигч Р.Булгамаа “Баянзүрх дүүрэгтээ ажиллаж, амьдарч, тууштай явж ирсэн цаг хугацаа итгэл, зүтгэлийг бий болгожээ. Энэ л дүүргийнхнийхээ итгэлийг тээн, нийт олон түмнийхээ эрхзүйн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгын төлөө зүтгэнэ” хэмээн онцлоод, нэр дэвшигчийн сонгуулийн штабын үйл ажиллагаа жигдэрч, шударга өрсөлдөхөд бэлэн болсон” хэмээн мэдэгдлээ.
 
Р.Булгамаа нь эрх зүйч, эдийн засагч  мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистр, Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй, Хууль зүйн шинжлэх ухааны докторант, дэд профессор цолтой, Олон улсын болон Үндэсний арбитрын арбитрч бөгөөд “Их засаг” их сургуулийн Удирдах зөвлөлийн дэд дарга юм. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүд дотор хос мэргэжилтэй, эзэмшсэн мэргэжилдээ нэр төртэйгөөр эзэн болж, олон түмнийг төлөөлөх хэмжээнд боловсорсон цөөхөн нэр дэвшигчдийн нэг билээ.


УИХ сонгуульд нэр дэвшигч Р.Булгамаагийн  сонгуулийн штабаас мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш