Сонгуулийн сурталчилгааны нээлт эхэлсэн зургадугаар сарын 11-ны өдөр Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн төлөөлөгчид тойргийнхоо иргэдтэй уулзан сурталчилгааныхаа нээлтийг албан ёсоор хийлээ. Хан-Уул дүүрэгт МАН-аас улс төрийн хатуу самар гэгддэг Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, С.Оюунбилэг, Б.Энх-Амгалан гэсэн дөрвөн төлөөлөгчөө илгээсэнд иргэд ам сайтай байж нээлтийн арга хэмжээнд идэвхи сайтай оролцлоо.
Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын төлөөлөгчдийг УИХ-д өөрийн төлөөлөгчөөрөө сонгосон нь алдаа байж тэдний улс оронд учруулсан өрийн дарамт, ажилгүйдэл, инфляци гэх нийгмийн сөрөг үзэгдлийг хамгийн түрүүнд засч залруулж, улс орноо хямралаас гаргахыг хамгийн ихээр сануулж байсан юм. Мөн дээр нь улс орныхоо эгзэгтэй цаг мөчүүдэд үргэлж хамт байж хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэж байсан туршлагатай, тулхтай Улс төрийн хүчин хэмээн энэ удаагийн сонгуульд МАН-ыг дэмжинэ гэдгээ уламжлан захиж байсан нь нэр дэвшигчдэд том урам боллоо. УИХ болон НИТХ-д нэр дэвшиж буй төлөөлгчид намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулсаны дараа иргэд сонгогчидтойгоо гар барьж талархлын үг солилцсноор нээлтийн ажиллагаа амжилтай өндөрлөлөө.
Д.Болор