УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд Сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу энэ удаад нэг дэвшигчид сурталчилгаа, ухуулах самбарыг цавуулаг зүйл ашиглахгүйгээр гудамж, гэрлийн шон, ухуулах байрны хана зэрэгт тогтоож байгаа юм.
Харин сурталчилгаа эхлээд дөнгөж хоёрхон хоног өнгөрч байхад зарим дэвшигчдийн зураг бүхий сурталчилгаа, самбарыг урах, сүйтгэх тохиолдол олонтаа гарлаа. Нэр дэвшигчид энэ асуудлаар байр сууриал илэрхийлж сонгуульдаа шударга өрсөлдөхийг уриалж байна. Мөн эвдэж сүйтгэх, эсэргүүцэж дургүйцэхээ урьтал болгох бус хамтдаа бүтээх ёстой гэж нэр дэвшигч Б.Саранчимэгийн сонгуулийн штабаас гаргасан мэдээлэлд өгүүлжээ.
Дашрамд өгүүлэхэд сурталчилгааны самбарыг урж, сүйтгэвэл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалт хуульд байдаг аж.