logo
Баяннуурынхан төрд дайх үгээ О.Амартүвшинд итгэж уламжиллаа

Баяннуурынхан төрд дайх үгээ О.Амартүвшинд итгэж уламжиллаа

2016/06/14

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин Баяннуур сумын иргэд, сонгогчдод АН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Баяннуур сумын хувьд цэвэр усны нөөц хомсдож буй нь иргэдийн сэтгэлийг ихээр зовоодог ажээ. Иргэн Д.Зоригт “Манай сумын цэвэр усны нөөц хомсдож байгаад анхаарал хандуулж ажиллаарай. Таныг Баяннуурынхан дэмжинэ” хэмээсэн бол тус сумын нэгдүгээр багийн иргэн Рэгзэдмаа “Нутгийн хүү нутгаа зорьж ирж байгаад талархаж байна. Ийм л хүнээр манай орон нутаг дутаад байсан юм. Дэмжсэн сэтгэлээ илэрхийлэхийн сацуу УИХ-д байдаг намын фракц, бүлэглэлд орж битгий ажиллаарай” гэж хичээнгүйлэн захисан.

Мөн иргэдээс “Таныг Увсын хүн гэсэн ойлголтыг хэсэг бүлэг хүн зориуд түгээх болсон” хэмээн дуулгаж амжив. Үнэндээ энэ сумын иргэд энэ удаагийн сонгуулийг шударга болоосой гэсэн хүсэлтэй байгаа ажээ. Тийм ч учраас иргэн Д.Ганчулуун “Сонгууль гэхээрээ нэгнээ харлуулдаг, муулдаг гэсэн ойлголтыг одоо халах хэрэгтэй. Үүнээс гадна бид өнгөрсөн хугацаанд нам гэсэн үзлээр Улаанбаатар хотод төрсөн, хөдөөгийн амьдрал мэдэхгүй олон хүн сонгож алдсан. Тийм болохоор энэ удаа намыг биш хүнийг, хүн хүндээ нутгаа зорьж ирж байгаа залуугаа дэмжинэ” хэмээн хэлсэн биз. Мөн энэ уулзалтад тус сумын МАН-ын дарга ирж үйлдвэрээ “Булган хүнс” гэж яагаад нэрлээгүй юм бэ? гэж асуухад, нэр дэвшигч О.Амартүвшин “Би хамгийн анх Булган хүнс гэдэг компанийг сонирхсон. Гэсэн хэдий ч эзэн нь худалдах бодолгүйгээ хэлсэн учраас найзуудынхаа тавьсан саналын дагуу тухайн үед орон нутагт үйлдвэрлэл эрхэлдэг Увс хүнс үйлдвэрийг авч, “Ю-ЭФ-СИ” групп болтол нь хөгжүүлсэн. Одоо энэ групп Увсын жижиг хүнсний үйлдвэр биш үндэсний томоохон группийн хэмжээнд хүрсэн” хэмээн хариулав. Тус уулзалтад эмнэлгийн байгууллагын ажилтан, албан хаагчид хүрэлцэн иржээ. Сонгуулийн тухай хуулиар төрийн албан хаагчид сонгуулийн сурталчилгаанд оролцож, хэн нэгнийг дэмжих боломжгүй. Тийм учраас УИХ-ын гишүүнээр сонгогдоод, сумын эрүүл мэндийн төвийн орчин нөхцөлийг сайжруулахад анхаарлаа хандуулаарай” хэмээн нэр дэвшигч О.Амартүвшинд захих гэж зорин иржээ. Сумын залуусын төлөөлөл Н.Эрдэнэхүү “Бид аймаг орон нутгийн хөгжилд гар бие оролцохын тулд Нутгийн зөвлөлийн дарга, орон нутгаа гэсэн сэтгэлтэй энэ залууг төрд илгээх шаардлагатай байна. Хамгийн гол нь нутаг орноо хөгжүүлэхээр зориод ирж буй хүчирхэг залууг сэтгэл гаргаад угтаад авмаар байна” гэсэн.
Бүрэгхангайхан О.Амартүвшинд бүрнээ найдаж байна 

Булган аймагтаа мянгат малчдын тоогоор тэргүүлдэг Бүрэгхангай сумын иргэд, сонгогчидтой УИХ-ын ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин уулзаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Эдийн засаг, бизнесийн салбарт амжилт гаргасан нутгийн хүүгээ уулзалтын үеэр Бүрэгхангайхан уухайлан дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Сумын Засаг дарга М.Бадам “Бизнес эрхлэх хугацаандаа улсын төсөвт 400 гаруй цэцэрлэг барих хэмжээний мөнгө төвлөрүүлсэн О.Амартүвшингээр манай сумын иргэд бахархдаг” хэмээн тодорхойлсон юм. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж дуусахад танхим дүүрэн цугласан иргэдээс амжилт хүсч, дэмжсэн уриалга цуврав. 4-р багийн иргэн Ч.Жавзан “Манай сумын иргэдийн хүсэл бол О.Амартүвшинг сонгох. Учир нь орон нутгийн хөгжилд бүх зүйлийг эрүүлээр хардаг, боловсролтой, эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн хэрэгтэй байгаа юм. Ийм залуу манай улсад цөөнгүй хэдий ч нутаг усаа гэсэн сэтгэлтэй, иргэдийнхээ аж байдлыг дунд нь бойжсон учир хамгийн сайн мэддэг нь цөөн байх юм. Ийм л цөөн хүмүүсийн нэг бол Булган нутгийн унаган хүү О.Амартүвшин юм” хэмээв. Бумбат багийн иргэн СУИС-ийн оюутан П.Чинзориг “Би энэ жил анх удаа сонгууль өгнө. Ер нь миний үеийн залуус сонгуульд оролцож, өөрийн саналыг төрд уламжлах нь бага байдаг. Үүнд би санаа зовж явдаг юм. Өөрсдөө сонгуульд оролцоогүй байж УИХ-ын гишүүдээ муулаад байдаг нь зохимжгүй биз дээ. Тиймээс залуусаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Бид өөрсдөө саналаа өгөхгүй байхаар төрд нутаг усаа гэсэн сэтгэлгүй хүн гарах нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ мэдлэгтэй, мундаг, туршлагатай, нэр хүндтэй О.Амартүвшин ахыг дэмжихийг уриалж байна. Дунд сургуулийн захирал Н.Энхтуяа “Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг хараад би энэ удаагийн уулзалтад зорьж ирлээ. Би О.Амартүвшинг амжилттай яваа залуу гэдгийг мэднэ. Иймээс сонгуулийн ажил нь амжилт хүсье” хэмээсэн бол Улсын хошой аварга, Дэрс багийн малчин Ж.Дамдин Нутагтаа өссөн, нутгаа сайн мэдэх О.Амартүвшин угаас зорьсноо биелүүлж, биднийгээ төрд төлөөлөх нь ойлгомжтой байгаа. Гэсэн хэдий ч бас бодох ёстой, захих учиртай зүйл байна. Малын түүхий эдийн үнэ сүүлийн жилүүдэд ихээр уналаа. Малчин бидний аж амьдрал малын ашиг шимийн өсөлт бууралтаас шууд шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлийн тухай ярьж, зарим ажлыг санаачилсан нь сайн хэрэг. Тиймээс одоо төрийн бодлоготой малчдын амьжиргааг дээшлүүлэх байдлыг уялдуулахад голлон анхаарах хэрэгтэй” хэмээсэн. Ийнхүү иргэд, малчид, залуус санал бодлоо тодорхой хэлж нутгийн хүү О.Амартүвшинг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.











Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин
Булган аймгийн Ардчилсан нам, сонгуулийн штаб

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш