Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн маргааш эхэлж долдугаар сарын 3 хүртэл “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
Гран при нэрийн дор дөрөв дэх жилтэйгээ золгож буй тус тэмцээн “Рио-2016” олимпийн өмнө болох гэж буйгаараа онцлогтой. Тус тэмцээнийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг 187 оронд шууд дамжуулан хүргэнэ.