logo
 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь-ийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь-ийг хүлээн авч уулзав

2016/07/17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь-ийг өнөөдөр /2016.07.16/ хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Азийн бүс нутагт улс төр, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг болохыг Монголын тал тэмдэглэж, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох, АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох манай улсын зорилтыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь-д хүсэлт болгов.

АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад ажиллах үеэр Монгол Улс, ERIA-гийн /АСЕАН болон Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн/ хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах боломжийг судлахаар тохиров.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш