Монгол Улсын иргэн О гэгч 2007 онд БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжин хот руу бусадтай бүлэглэн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж, 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хорих газарт 9 жил хорих ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргаад байсан.
Түүнийг ялтан шилжүүлэх гэрээний дагуу 2016 оны зургаадугаар сарын сүүлчээр эх оронд нь шилжүүлэн авчирсан аж. Түүний эдлээгүй үлдсэн ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192 дүгээр зүйлийн 192.3.1, 192.3.5 дахь хэсэгт заасан ялын хэмжээнд дүйцүүлэх асуудлыг саяхан СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн байна.