Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч дөрвөн сайдын нэрийг буцаан татсан. Иймд УИХ-д 11 сайдын нэр өргөн мэдүүлж, батлагдсан. УИХ-аар Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах үед Ерөнхий сайд “Шинэ долоо хоногт багтаан үлдсэн сайд нарын асуудлыг өргөн мэдүүлж шийдүүлнэ” гэсэн байр суурь илэрхийлсэн. Одоо орж ирж байгаа дөрвөн нэр дэвшигчийн тухайд бүгд парламентын гаднаас санал болгогдож байна.
Тодруулбал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн (ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга), Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг (АӨСҮТ-ийн дарга), Эрчим хүчний сайдаар Т.Энхтайван (ЭБЭХ-ний дэд сайд асан), Барилга, хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр (Хотын дарга асан) нарыг нэр дэвшүүлэхээр болж, энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг рүү оруулахаар болсон байна.