logo

"Рио 2016" зуны олимпийн наадмыг МҮОНТ гурван сувгаар зэрэг дамжуулна

2016/08/03

Зуны олимпийн XXXI наадам 2016 оны наймдугаар сарын 5-наас 21-нийг хүртэл  Бразилийн Рио-де-Жанейро хотод болох гэж байна. Монголчууд зуны олимпийн наадамд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 50 тамирчнаа илгээж, эхний ээлжийн баг тамирчдаа үдээд байгаа билээ. Хүн төрөлхтний хүсэн хүлээсэн спортын их наадмыг МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр гурван сувгаар орон даяар шууд дамжуулна. Иймд уншигч та телевизийнхээ ямар сувгаар Риогийн олимпийн торгон агшнуудыг цаг тухайд нь үзэхээ дараах өгөгдлөөс харан, тохируулаарай.

Үүнд:

MNB үндэсний телевиз

- Жүдо

- Чөлөөт бөх

- Хөнгөн атлетик

- Спорт алхаа

- Марафон гүйлт

- Уран сайхны гимнастик

- Спортын гимнастик

- Батуут гимнастик

- Треатлон

МҮОНРТ-ийн Үндсэн сувгийг

Univision – 1,  Sky media – 2,  DDISH-1,  Super Vision -1,  Сансар HD -1, MNBC-1, Сансар аналог – 13 дугаар сувгаар тус тус тааруулан үзэх боломжтой.


Монголын мэдээ суваг:

- Байт харваа

- Бокс

- Усан сэлэлт

- Уран сайхны сэлэлт

- Усанд үсрэлт

- Холын зайн сэлэлт

- Таеквондо

- Хүндийн өргөлт

- Ширээний теннис

Монголын мэдээ сувгийг:

Univision – 13,  Sky media – 11,  DDISH-7,  Super Vision -11,  Сансар HD -3,  MNBC-50, Сансар аналог – 22 дугаар сувгаар тус тус тааруулан үзэх боломжтой.


MNB Спорт HD суваг

- Теннис

- Гар бөмбөг

- Хөл бөмбөг

- Сагсан бөмбөг

- Туялзуур сэлэм

- Хугацаатай дугуй

- Элсний гар бөмбөг

- Налуу замын дугуй

- Уулын дугуйн 2 төрөл

MNB Спорт сувгийг:

Univision – 60,  Sky media – 60,  DDISH-60, Сансар HD -4, Сансар аналог – 2 дугаар сувгаар тус тус тааруулан үзэх боломжтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш