logo
Дооёо нэг өдрийн дайсан болжээ

Дооёо нэг өдрийн дайсан болжээ

2016/08/10

Сүүлийн жилүүд кино урлагт хүч сорьж, чамлахааргүй амжилттай яваа гэр бүлийн нэг бол "Доз" энтертайнмент студийн захирал жүжигчин найруулагч Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нар юм. Тэд жил бүр шинэ уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулздаг. Тэгвэл энэ удаад тэдний хүү Д.Эрдэнэбулган шинэ кино хийсэн байна.

“PLUS MOTION PICTURE”-ын хоёр дахь дэлгэцийн бүтээл “Нэг өдрийн дайсан” уран сайхны киногоо үзэгчдэд тун удахгүй хүргэхээр болжээ. Энэхүү кино нь энэ сарын 26-нд бүх кино театруудаар нээлтээ хийх юм байна.

“Нэг өдрийн дайсан” киноны гол дүрд жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн буюу Дооёо болон залуу жүжигчин Т.Билэгжаргал, дуучин С.Хишигжаргал нар тогложээ.

olloo.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш