logo
Хууль зөрчиж санхүүжүүлсэн

Хууль зөрчиж санхүүжүүлсэн "Сайн хувьцаа" болон бусад хөтөлбөрүүдийг зогсоолоо

2016/08/11

Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа  учир “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг  зогсоохоор болов.

“Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм. Сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчин хэрэгжүүлж эхэлсэн эдгээр хөтөлбөрт 596 тэрбум төгрөг зарцуулжээ.

Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2016 оны улсын төсвийн тодотголд  хуульд нийцүүлэн тусгахаар танилцуулахыг Сангийн сайд, БСШУС-ын сайдад даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш