Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг “GrandExpo” Үндэсний бизнес фестиваль энэ жил “Хэрэглэгчээ дээдлэе” уриан дор ялагчдаа тодруулах юм байна.
Бизнесийн 13 салбар тус бүрт оногдсон номинациудад экспертүүд, хэрэглэгчид компаниудын нэрийг дэвшүүлж эхэллээ. Өнгөрсөн оны ялагчид амжилтаа ахиулахын тулд бизнесийн салбарт хийж бүтээснээ тайлагнадаг бол шилдгүүдийн эгнээнд багтсан шинэ компаниудыг түлхүү сурталчлан таниулахад төслийн гол зорилго оршдог. Салбар, салбарын бизнесменүүдийн үйл ажиллагаа, бусдаас ялгагдах онцлог давуу тал, гол зарчим болох найдвартай байдал, хэрэглэгчийг татах маркетингийн онцгой шийдэл, ажил олголт, татвар төлөлт зэрэг олон шалгуур үзүүлэлтийг экспертүүд чухалчилдаг аж. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа, үндэсний топ компаниудын нэгдсэн шинэ жилийг энэ онд Shangri-La ball room-д зохион байгуулах гэнэ.
Эрхэм бизнес эрхлэгч та фестивальд нэр дэвшиж, экспертүүдийн шалгаруулалтад орохыг хүсвэл mmmhureelen@gmail.com хаягаар компанийн дэлгэрэнгүй танилцуулгаа илгээнэ үү.
Харилцах утас: 8809-7557, 9912-0480