Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 7. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 6. Буд гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 14 цаг 04 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Урамтай өдөр. Энэ өдөр олон зүйлсийн хэрэгцээ, чиг хандлага гарч ирэх болно. Захаар аялах нь дэлгүүр хэсэх дуртай хүмүүсийн гол цэгийг онох болно. Цэцэг ургамалд дуртай таны хувьд тэднийг усалж, зэрлэг ургамлыг нь тасдаж, хадаж, хөрсийг нь баяжуулж байгальд сайхан хандах хэрэгтэй. Сурагч, оюутан, багш, зохиолч, редактор хүмүүс энэ амралтын өдрөө тоглож наргихын оронд ажлаа хийхэд зориулбал таны байдал тогтворжих болно. Богино хэмжээний курсууд таны сонирхлыг татаж, ур чадварыг тань сэргээж, үнэ цэнэтэй ажилтан болгох болно. Урьдчилан мэдэгдээгүй ирсэн хамаатнууддаа сайхан ханд.
Үхэр (4/20-5/20)
Од гаригсын зохицол нь танд муу талын асуудлуудыг авчирна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, биеийн тамираар хичээллэ. Хайртынхаа бэрхшээлийг хамтдаа хуваалц. Үр хүүхдийнхээ амралтанд анхаарал хандуул. Тэднийгээ агаарт гаргаж, хүүхдүүдийн дунд оруул. Гэр бүлийн зөрчил сэтгэл тавгүйтүүлж улмаар өвчлүүлж болзошгүй. Зөрчлийг намжаах таны чадвар яг энэ л үед хэрэгтэй дээ.
Хамтатгах (5/21-6/21)
Тогтуун өдөр. Уур амьсгал ноцтой бологч тогтвортой байх ба урьдын хичээл зүтгэл чинь үр дүнгээ өгнө. Хүч чадлаа дайчил. Таны саруул ухаан илэрхий байх бөгөөд болж байгаа үйл явдалд дүгнэлт өгөх чадвартай. Өөртөө бүү эргэлз, итгэлтэй бай. Тэгээд практик үйл ажиллагаа явуул, амжилт ирэх нь дамжиггүй. Нэмэлт анхаарал, тэвчээр шаардсан даалгаврууд биелүүлэгдэх болно. Хүчин зүтгэл гаргах юм бол хүнд хэцүү даалгаврыг ч амжилттай гүйцэтгэж чадна. Хэрэв ажил ихтэй байвал илүү цагаар ажилла. Таны ажиллах энерги олон цагийн турш хангалттай хүрнэ. Нийгмийн арга хэмжээнд оролцох урилга цагийг нь тулгаж ирэх ба энэ нь танд таашаал авчирна.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэл санаа тань таныг хуурч магадгүй, энэ нь ялангуяа хайр дурлалтай холбоотой асуудал дээр илэрнэ. Үр хүүхэдтэй болохыг хүсч байгаа хүмүүст энэ нь бүтэхгүй мэт санагдах байх. Харин ийм юм болно гэж хүсээгүй хосууд гэнэтийн мэдээнд цочирдон, гайхшрах бололтой. Амьдралыг урьдаас тааварлах аргагүй.
Арслан (7/23-8/22)
Үр дүнтэй өдөр. Таныг жолоодогч cap өнөөдөр нэг их тус дэм болохгүй бололтой. Гэхдээ хэрэв та бүх хүч чадлаа дайчлан толгой өөд татах завгүй байгаа бол санаа зовох зүйл гарахгүй л болов уу. Нам гүм байдалд ажиллах нь олонхи хүмүүсийн хувьд тохиромжтой байх болно. Хэрэв захирал чинь эмэгтэй бол халамжлах маягийн арга замаар харьцах нь эв эеийг хичээх хамгийн зөв арга зам юм. Эсрэг тохиолдолд түүний уур хилэн өдөрт хэд хэдэн удаа тань дээр буух болно. Оройг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх нь гадагш гарснаас илүү таатай байх болно.
Охин (8/23-9/22)
Өөрийн дотоод мэдрэмжээ сонсоод түүндээ хариулт өг. Төлөвлөөгүй санхүүгийн ажил нь таны бухимдлыг төрүүлэх болно. Зээлээ хүнээр шаардуулалгүй өөрөө төл. Та хадгаламжгүй бол өөртөө хадгаламж нээгээд ахиухан мөнгө хийх хэрэгтэй. Та өөрийн орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл хувьцааны зах зээлийн талаар судал. Та санхүүгийн боломжтой байгаа бол өнөөдөр үнэтэй зүйл худалдан авахад таатай өдөр.
Жинлүүр (9/23-10/22)
Мэргэжлийн хүрээнд амжилттай байх боловч бусдаас илүү гарахыг хичээх, өөртөө хэт итгэх хэрэггүй. Шинэ төлөвлөгөө, итгэл найдвар тань биелэх магадлал бага байна. Таны амьдралын чадамж буурснаас болж худалдаа наймаа хүссэн үр дүнг тань авчрахгүй. Өнөөдөр алдаа гаргаж, үл ойлголцол үүсэх магадлалтай. Гэр бүлийн үйл хэрэг тогтвортой болж үр хүүхдүүд сайн дэм тус болно. Санхүү болон амьдралд амжилт авч ирнэ. Гэрээслэл залгамжилж өндөр алба эзэмшинэ.
Хилэнц (10/23-11/21)
Донсолгоотой өдөр. Зарим нэг тань өнөөдрийг буруугаар эхэлж, дасах гэж нилээн асуудалтай тулгарч мэдэх байх. Нэг хэвийн тогтсон ажил хэрэг, гэр орны ажлаа хийхдээ болгоомжтой байгаарай. Хуумгай байдал алдаа гаргаж мэднэ. Ажлаа биелүүлэхдээ өмнөхөөсөө удаан байх байх. Хайр дурлал тань бага зэрэг эрсдэлтэй байна. Хайртай хүнтэй бол тэр хүн тань бага зэрэг таниас холдоод эсвэл таниас юм нуугаад байвал тэвдэх хандлагатай байна. Найзууд болон гэр бүлийн гишүүд тань танд өөрсдийн асуудлаа ярин сэтгэлээ уудалвал таны хурц, гярхай ухаан үнэлж баршгүй тус хүргэнэ.
Нум (11/22-12/21)
Ихэнх хүмүүс үдшийг сэтгэл хангалуун өнгөрөөнө. Та бүтээлч санаа, байгалиас заяасан авьяас чадвараа чөлөөтэй илэрхийлж гарга. Ингэснээр та хичнээн их зүйл хийж чадахаа хараад гайхна. Гэхдээ таны үзэл санаа хичнээн шинэлэг, бүтээлч байсан ч та ажил дээрээ хэн нэгэнд бууж өгөх хэрэг гарч магадгүй. Эрүүл мэнд хямарч байж болзошгүй, тиймээс ямар нэгэн шинж тэмдэг гарвал анхааралдаа авч, дор нь арга хэмжээ ав. Аливаад тогтвортой бай. Ажил болон гэр бүлийн амьдралдаа зарцуулах хүч хөдөлмөрөө хуваарил.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр шинэ танилуудтай болгоомжтой ханд. Урьдчилан таамаглах аргагүй үр дүнтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Цаг үргэлж хувийн амбицаа дарж байхыг од эрхэс зөвлөж байна. Өөрийн боломжоо эрүүл саруул ухаанаар үнэлэх нь бүхий л хямралт нөхцөл байдал дахь хамгийн сайн зөвлөгч байна.
Хумх (1/20-2/18)
Найдах өдөр. Төрөлхийн бүтээлч байдлаараа олныг гайхшруулна. Мөн өөрийн ур чадвар болон туршлага дээр үндэслэн шинэ ажлыг амжилттай хийж гүйцэтгэх боломж олдоно. Ажлын орчин тойрондоо анхаарал тавьж тохижуулах нь хамтран ажиллагсдад тань дэм өгч ажиллах таатай орчинг бүрдүүлэх болно. Хайр дурлалд тань сайхан үе тохиож байна. Хосууд хамт байж цагийг хамтдаа өнгөрүүлэх хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Өнөөдрийн хийх зүйлээ хуваарилахдаа хурц, сониуч ухаанаа ашиглах нь зүйтэй. Бичиг баримтаа цэгцлэх, бизнесийн онцгой үйл ажиллагаа явуулах эсвэл гэрийн даалгавраа хийхэд хялбар байх болно. Санхүүгийн байдал, асуудлаа бодит ба тодорхой чармайлтын үр дүнд зохицуулж чадах болно. Чанартай бараа хайж олох, үнийг нь наймаалцах бас нэгэн өдөр. Гэхдээ та том зүйл, цахилгаан бараа худалдан авахаас зайлсхий.