logo
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган манай улсад хүрэлцэн ирлээ

Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган манай улсад хүрэлцэн ирлээ

2016/09/08

УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр /2016.09.07/ хүрэлцэн ирлээ. Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрих Жэйгэр болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канад Улсын парламентын Нийтийн танхимын даргад бараалхана.

Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Канад сангаас хэрэгжүүлж буй төсөлтэй танилцахаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцана.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш